Газрын тосны экс дарга хориход нас барлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Газрын тосны экс дарга хориход нас барлаа

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнөөдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас баржээ. Тэрээр эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт татаж унасан байна. Сүүлийн үед тэрбээр тархиар хатгуулах зовиуртай байсныг эх сурвалжууд хэлжээ. Хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүнд анхны тусламжийг шуурхай үзүүлсэн  ч тэрээр сэхэл аваагүй ажээ.

Д.Амарсайхан нь “Петрочайна Дачин тамсаг” компанийнхантай хуйвалдан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байсан юм.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж