Ч.Улаан, Н.Батбаяр нарын сандрал

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Ч.Улаан, Н.Батбаяр нарын сандрал

УИХ-ын чуулганы хуралдаан болон байнгын хороодоор 2014 оны Төсвийн тодотгол болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж буй. Энэ төслийн "хариуцах" эзэн нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар билээ. Тэгвэл өнөөдөр дөрвөн ч байнгын хороо 2014 оны төсвийн тодотгол болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хороодын хуралдааны хооронд хоёр сайд ээлжлэн гишүүдийн асуултад хариулт өгч, гүйсээр их л завгүй өнгөрөөлөө.

Бүр нэг байнгын хорооны гишүүд нөгөө байнгын хорооноосоо хариуцагчдыг "сугалж" авах гэж бөөн юм болов. Тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр тун ч эрэлт ихтэй, гишүүдийн асуултад дарагдсан, байнгын хороод нь булаацалдсан өдөр байлаа. Гишүүд ч олон асуултдаа хариулт авахаар тэднийг нааш, цааш нь гүйлгээд сандаргаж өнжив. Цаашдаа ч бүх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой Төсвийн тодотголын төсөл батлагдтал Ч.Улаан, Н.Батбаяр сайд нар тун завгүй өдрүүдийг үдэх нь.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж