Нарийн царигийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Нарийн царигийг эсэргүүцэв

Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн хурал хийлгэж, нарийн царигийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Төрөөс баримтлах төмөр замын бодлогодоо өргөн цариг хэмээн тусгасан мөртлөө Засгийн газар нарийн царигаар төмөр зам тавих гэж буйд тэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Эрдэнэ хэлэхдээ “Шинэ төмөр зам” төслийн хүрээнлд тавигдаж байгаа төмөр замыг өргөн царигтай тавих ёстой. Гэтэл Засгийн газар энэ асуудал дээр төмөр замчдын байр суурийг аваагүй” хэмээн мэдэгдсэн юм.  Тэрбээр Монголд тавигдаж байгаа төмөр зам хоёр царигтай байх шаардлагагүй гэв. Улс орны хөгжил төмөр замаас хамаарах учраас төр засаг дээрх асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэж Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэл үзэж байгаа аж. 

Э.ДАРХИЖАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж