Та бүхэнд олон талын ашигтай нэгэн ундааг санал болгож байна. Энэ ундааг бэлдэхэд амархан.
Ундаа бэлдэхэд улаан манжин /свекла/, лууван, алим хэрэгтэй. Бүгдийг түүхийгээр нь хэрэглэнэ. Сайн угааж цэвэрлэн, хальстай нь жижиг дөрвөлжин хэрчээд блендерт хийнэ. Хэрэглэхийн өмнө жаахан ус нэмээд ууна.
Энэ ундаа их тэжээллэг, амархан шингэдэг, ямар нэгэн сөрөг үр дагаваргүй. Мөн турахыг хүсч байгаа хүмүүс уухад сайн нөлөө үзүүлнэ.
Ганц жишээ дурдахад, хорт хавдартай нэгэн хүнд Хятадын алдартай хоол зүйч энэ ундааг 3 сарын турш уухыг зөвлөжээ. Өвчтөн эдгэрсэн гэнэ.
Шидэт ундааны ашиг тус:
-дархлааны системийг бэхжүүлнэ. Дор хаяж 14 хоног уух хэрэгтэй.
-өвдөлтийг намдаана.
-биеэс хортой бодис, шаарыг гадагшлуулж, гэдэсний үйл ажиллагаанд тустай, өтгөн хаталтыг арилгана.
-нүдэнд сайн, нүд улайх болон хуурайших, ядрах үед тустай.
-арьсыг цэвэрлэж, батгыг багасгана.
-булчингийн өвчнийг намдаана.
-элэг, бөөр, нойр булчирхайн өвчнөөс сэргийлж, шархлааны үед тустай.
-уушгийг бэхжүүлж, зүрхний дайрлагаас хамгаалж, цусны даралтыг бууруулна.
-ходоодны өвчин, хоолойн өвчнөөс болж амнаас муухай үнэр гарахыг арилгана.
-хорт хавдрын эсүүдийн өсөлтийг сааруулах үйлчилгээтэй.
Эх сурвалж: www.mnews.mn