Олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Олон хүүхэдтэй эхчүүдийг урамшуулна

Бямбацогт, Р.Амаржаргал нарын 23 гишүүний санаачилсан олон хүүхэд төрүүлж өсөгсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийг хэлэлцэх явцад Л.Гүндалай гишүүн “Хуулийн төслийг дэмжиж байна. Гол нь халамж очих ёстой эзэндээ хүрч чадаж байгаа юу” гэдгийг сонирхов. Хууль санаачлагчдын хэлж байгаагаар уг хууль нь Монгол Улсын хүн ам зүйн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой боловсруулсан хууль гэнэ. Уг хуулинд алдарт эхийн одонг дөрөв ба зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нэг ба хоёрдугаар одонг тус тус олгохоор заасан байна. Энэ асуудлыг УИХ-ын гишүүд хэлэлцээд 93 хувийн саналаар баталлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж