ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАРТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тасралтгүй сургалтаар хангах, гаалийн хэрэг зөрчлийн зүйлчлэлийг оновчтой байлгах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн улсын байцаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр доорхи сэдвээр сургалтыг зохион байгуулсан байна.
- Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих прокурорын хяналт
- Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал
- Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж буй улсын байцаагч нарын шийтгэвэрийн материалыг хянахад гарч буй зөрчил, дутагдал, түүнийг гаргахгүй байхад анхаарч ажиллах зүйлс.
Энэ удаагийн сургалт нь хууль хяналтын бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдэнтэй мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэхэд дөхөмтэй сургалт болж өндөрлөсөн байна. Гашуунсухайт дахь гаалийн газрын орлогч дарга Ж.Мөнхтөр сургалт зохион байгуулсан прокурорын ажилтнуудад дурсгалын зүйл гардуулж талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж. www.ecustoms.mn