Төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар нэмэгджээ

УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Номтойбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэд төсвийн тодотголын төсөлд тусгасан төсвийн зардал хэмнэхэд төрийн албаны данхайсан бүтцийг багасгах шаардлагатай хэмээн үзэж өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлага хүргүүлсэн байна. Засгийн газар төрийн захиргааны бүтцийг данхайлгаж, төрийн албан хаагчдын тоог үлэмж нэмсэнд шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэж МАН-ын бүлэг үзсэн байна. 2012-2013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэн, хуулиас гадуур үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбооттой гэдгийг Су.Батболд гишүүн онцоллоо. Жишээлбэл, төр зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулдаг болсон гэлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд "2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 он 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна.  Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн байна. Энэ бүх тоо баримт бол Сангийн яамнаас гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн" гэлээ.

Төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой гэлээ. Тодруулбал, өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлжээ. Жишээлбэл, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам өмнө нь 78 албан хаагчтай байсан бол 133, Эрүүл мэндийн яам 2012 онд 66 байсан бол 132, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өмнө нь 72 албан хаагчтай байсан бол одоо хоёр яам болж хуваагдсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам 88, Соёл, спорт, аялал жуулчлаын яам 72 хүнтэй болсон байна.

Төрийн захиргааны байгууллагын нэмэгдсэн орон тоо дотор газар, хэлтсийн дарга олширсныг УИХ-ын гишүүн Су.Батболд гишүүн онцолсон. Тодруулбал, 2008-2012 онд Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэстэй байсан бол одоо 183 буюу 81 нэгжээр нэмэгдсэн байна.Үүнээс гадна 2012-2013 онд төрийн албан хаагчдын хөдөлмөөг хамгийн ихээр хийгдсэн бөгөөд 2012 онд 9,3, 2013 онд 11,3 буюу давхардсан тоогоор 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон байна. Төрийн албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган хүн өөрийн хүсэлтээр, өөр ажилд томилогдсон бол Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсан гэсэн тооцоо байгаа аж. Тухайлбал, 2013 онд нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч /орлогч, зөвлөх/, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор нэмэгдүүлсэн судалгаа байгаа аж.

УИХ-ын гишүүн Су.Батболд "Төрийн бүтэц данхайснаас гадна төрийн жинхэнэ албанд шалтгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн хүнээс авах ёстой. Гэтэл 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсноос 493 албан хаагч түр нэрээр томилсон. Өнөөдрийн байдлаар 253 түр хэвээрээ ажиллаж байна.  Энэ нь Үндсэн хууль, төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл болж байна" гэв.

Төрийн албаны бүтэц, орон тоо нэмэгдсэнээр зардал ч мөн нэмэгдснийг онцоллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр тооцож болно. Үүнийг 30 мянган төрийн албан хаагчаар үржүүлбэл нийт жилд 180 тэрбум төгрөг болохоор байна. Гэтэл энэ мөнгөөр 150 ерөнхий болосвролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломжтой. Тиймээс л МАН-ын зүгээс төрийн данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулж, төсвийн зардлаа бодитойгоор хэмнэж Төсвийн тодотголд суулгахыг шаардаж байгаа юм" гэлээ.

МАН-ын бүлгээс дээрхи асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлагаа өнөөдөр хүргүүлсэн бөгөөд 2014 оны Төсвийн тодотголдоо төсвийн зардлаа бодитоор хэмнэх боломжтойг сануулсан гэнэ.

Засгийн газрын яамдыг 2012 оны сонгуулиас өмнө ба хойно гэж харьцуулж авч үзэхэд:

Яамны нэр

ТАХ-ын тоо /2012.01.01/

Яамны нэр

Батлагдсан орон тоо

ТАХ-ын тоо

/2013.01.01/

ТАХ-ын тоо /2014.01.01/

1

Гадаад харилцааны яам

132

1

Гадаад харилцааны яам

139

137

115

2

 Сангийн яам

132

2

 Сангийн яам

147

145

131

3

 Хууль зүй, дотоод  хэргийн яам

68

3

 Хууль зүйн яам

116

113

87

4

Батлан хамгаалахын яам

50

4

 Батлан хамгаалахын яам

58

56

50

5

 Байгаль орчин, аялал жуулчлалын яам

78

5

 Байгаль орчин, ногоон хөгжлийн яам

110

116

133

6

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

81

6

 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам

106

119

101

7

 Эрүүл мэндийн яам

66

7

 Эрүүл мэндийн яам

106

102

132

8

 Боловсрол, соёл шинжлэх ухааны яам,

72

8

 Боловсрол, шинжлэх ухааны яам

74

95

88

 

9

 Соёл, спорт, аялал жуулчлалын яам

80

78

72

9

 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам

65

10

 Зам, тээврийн яам

162

160

142

11

 Барилга, хот байгуулалтын яам

70

68

77

 

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

 

12

Хөдөлмөрийн яам

127

125

94

10

57

13

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

78

76

76

11

 Эрдэс баялаг, эрчим хүчний яам

70

14

 Уул уурхайн яам

64

61

68

 

15

 Эрчим хүчний яам

100

98

85

16

 Эдийн засгийн хөгжлийн яам

131

158

107

Албан хаагчдын тоо

978

Албан хаагчдын тоо

1668

1707

1558

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж