Бин Ладены ангууч бууж өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Бин Ладены ангууч бууж өгөхгүй

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Chris Schneider

Алан хядагч №1 Усама бин Ладеныг олж устгахаар Пакистанд очоод баригдсан Колорада мужийн Гэри Фолкнер өөрийн оролдлогыг дахин давтана гэлээ. Тэрээр гэртээ буцан ирсний дараа шинэ “анд” гарахаар бэлтгээд дахин баривчлагдана гэж айхгүй байгаагаа хэлжээ.
Өмнө нь тэр гар буу ба туялзуур жадтай, шөнийн дурантайгаар Пакистанд  очоод баригдсан байлаа. Фолкнерыг Исламабадад авчраад ямар нэгэн ял тулгалгүйгээр чөлөөлөн гэрт нь буцаажээ.
Фолкнерт Пакистаны виз байсан ба тэрээр ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй учир түүнийг хэрхэн шийтгэх аргаа тэнд мэдсэнгүй. Одоо тэрээр бага зэрэг амраад бин Ладеныг агнахаар мордоно гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж