Азербайжаны сурагч Гейдар Алиев Дубайд есөн байр худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Азербайжаны сурагч Гейдар Алиев Дубайд есөн байр худалдан авлаа

Өнгөрсөн оны эхээр хоёр долоо хоногийн дотор Азербайжаны 11 настай хүүхэд есөн сууцны эзэн болсон тухай The Washington Post сонинд бичжээ. Баячуудын байр худалдан авдаг хиймэл арал Палм-Жумейрагийн эргийн бүсэд тэр сурагчийн авсан 44 сая ам.долларын байр байдаг аж. Эмиратын газрын нөөцийн албанаас авсан мэдээллээр бол дээдсийн байрны эзэн хүүг Гейдар Алиев гэдэг аж. Азербайжаны өнөөгийн Ерөнхийлөгч Ильхан Алиевын хүү тийм нэртэй гэнэ. Сонинд өгүүлснээр байшингийн эзэн хүүгийн биеийн байцаалтын төрсөн он, сар нь Ерөнхийлөгчийн хүүтэй тохирч байгаа аж. Мөн эмиратын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд Лейла Алиева, Арза Алиева гэх охидын нэр байгаа. Ерөнхийлөгч Алиевын охидыг тэгж нэрлэдэг ба нас нь бас адилхан байна. Азербайжаны Ерөнхийлөгчийн гурван хүүхдийн нэртэй адилхан нэр овогтой Азербайжаны гурван хүүхэд Дубайд 75 сая долларын хөрөнгийн эзэд болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж