Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлуулсан, эд хөрөнгөө хураалгасан гэх иргэдийн үр хүүхдүүд төрөөс нөхөн олговор хүсч, Чингисийн талбай дээр суулт зохион байгуулж байна. Тэдгээр иргэд өчигдраас эхлэн Засгийн газрын 11-11 төвийн үүдэн сууцгааж байсан бол өнөөдөр бууриа сэлгэн Чингисийн талбайд очсон байна.
Суулт зохион байгуулж буй иргэд “Хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхэн хуульд өөрчлөлт оруулж, нөхөн олговор авахын төлөө ийнхүү суулт хийж байна. 1998 онд цагаатгалын хууль гарсан юм. Хэлмэгдсэн иргэдэд байр өгөхийг хүссэнээс хойш 22 жил болж байна. Цагаатгалын хуульд байр олгох тухай заалт бий. Гэтэл бидэнд байр өгөхгүй, сүүлд хэлмэгдсэн хүмүүст байр өгч байгаа нь шударга биш. Аав ээжийгээ хэлмэгдүүлж цаазлуулсан, эд хөрөнгөө төрд хураалгасныхаа хариуг авах гэж олон жил явлаа. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн гэж өнгөрсөн жилийн тоогоор мянга хүрэхгүй л хүмүүс байна. Одоо улам бүр багассаар байна шүү дээ” гэж байв.
Эдгээр иргэдийн хувьд төрөөс орон байр хүссэн өргөдлийг хэдэн жилийн хугацаанд тавьж буй ажээ. Харин энэ удаад Цагаатгалын комисс, УИХ, Засгийн газрын удирдлагуудтай уулзахыг хүсч буй гэнэ.
Б.МАНДАХ