Ширээт ламын гэрт нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Ширээт ламын гэрт нэгжлэг хийжээ

Фото: ISRA.com/AP

Цагдаагийнхан Бельгийн ширээт лам асаны гэр ба ажлын байранд нэгжлэг хийсэн байна. Хуулийнхан католикийн лам нарын зүгээс хүүхдэд сексийн хүчирхийлэл хийсэн хэрэгт холбоотой баримтуудыг хайж байгаа юм.
Хуучин ширээт лам Годфрид Дэнниэлс өөрөө ийм хэрэгт оролцсон уу эсвэл тэрээр бусад лам нарын хэргийн баримтыг нууж байсан уу зэрэг асуудал тодорхой бус.
Одоогоор түүний гэр орон, албан байрнаас бүх баримт бичиг ба хувийн компьютерыг нь хураан авсан байна. Ватикан энэ талаар ямар нэгэн тайлбар өгсөнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж