УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл”-ийн бүлэг fxnu;fj /2014.05.12/-ийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд бүлгийн ажлын хэсэг гаргалаа. Хуулийн төслийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаас илүүтэй өөрсдөө гадаад зах зээлээс мөнгө босговол, зээл авах гэсэн байр суурин дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.
Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 2013 оны байдлаар ямар байгаа тухай, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын тойрогтоо ажилласан тухай мэдээлэл зэргийг хуралдаанаар хэлэлцлээ.
Иргэдээс газар, хөдөлгөөнт эргүүл, хамтын тэтгэвэрийн асуудлаар гишүүдэд санал тавьжээ. Мөн хөдөө орон нутаг зургаан настай хүүхдийг сургуульд суралцахад гэрийнхэнд нь ихээхэн хүндрэл бэрхшээл учирдаг. Тиймээс дээрх асуудлаар хуулинд хэрхэн зохицуулалт хийх талаар ярилцлаа. Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогтын “Шударга ёс” эвслийн бүлгээс гаргах хүсэлтийн талаар санал солилцож нэгдсэн байр сууринд хүрсэн юм. УИХ-ын гишүүн Д.Батцогтын хүсэлтийн дагуу бүлгээс гаргаж, уг асуудлыг УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг “Шударга Ёс Эвсэл бүлэг”-ийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
УИХ ДАХЬ “МАХН-МҮАН-ЫН ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ИЙН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБА