
Тэтгэвэрт гаргах насыг ихэсгэж байгаа Николя Саркозийн төлөвлөгөөг эсэргүүцэн төрийн албан хаагчид, тээврийн ажилтнууд жагсаал хийлээ. Хүмүүс өөрсдийгөө ханган халамжилж чадахгүй тэтгэвэрийн системд дургүйцлээ илэрхийлэв. Франц даяар 200 гаруй эсэргүүцлийн марш зохиогдох ажээ.
Энэ эсэргүүцэл Францаас даван хөршүүдэд нь тусав. Жишээлбэл, Ромын төмөр замын захиргаа Парист хүрэхээр шөнийн тасалбар авсан зорчигчдоо автобусанд суулган илгээжээ. Мөн Франц, Швейцарийн хооронд явдаг галт тэрэгний 60 хувь нь зогсчээ.
Жолооч нар нь ажиллаагүй учир Парисийн метро ба автобус ажилласангүй. Багш нар нь эсэргүүцэлд оролцож байгаа учир хүүхдүүд сургуульдаа явсангүй. Хүмүүс дэмий үймэрч байна гэж Засгийн газар нь үзээд Францын тэтгэвэрт гаргах насны төвшин Европт хамгийн бага гэжээ.