
Ош, Жалалабад хотуудад гарсан цус урсгасан мөргөлдөөн Афганистанаас дамжин цаашид Баруун Европт худалдагдах мансууруулагч героины зах зээлийн өрсөлдөөнөөс үүдэлтэй гэж Киргизийн Засгийн газар үзлээ. Гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондын зөрөлдөөн л үндэстэн хоорондын мөргөлдөөнийг гаргасан ажээ.
Үүний зэрэгцээ засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгч асан Курманбек Бакиевт тус оронд тогтворгүй байх нь ашигтай байсан гэж Киргизийн Аюулгүйн алба мэдэгдэв.
Засгийн эрхэнд гарснаасаа хойш Бакиев мансууруулах бодисны зах зээлийн бүх хяналтыг гартаа аван атгаж чадсан хэмээн Бишкек үзэж байгаа ажээ