
Германы Ганновер хотноо болсон гудамжны наадамд оролцож байгаа еврейн бүжигчдын хамтлаг тоглох үеэр залуус тэдний зүг чулуу нүүлгэжээ. Бүжигчдын нэг нь хөлөндөө гэмтэл авсан ба тоглолтыг зогсоосон байна.
Залуусийн нэг нь чанга яригч барин еврей нарыг доромжилсон уриа хэлж байлаа. Уг халдлагад хичнээн хүн оролцсон нь тодорхойгүй бөгөөд тэдний ихэнх нь тэр хавьд амьдардаг мусульман цагаачдын хүүхдүүд байжээ. Цагдаа нар мөрдөн байцаалт явуулж эхлэн тэднээс хоёр залууг саатуулан байцааж байгаа гэнэ.