Хараагүйчүүдэд хараа оруулна

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хараагүйчүүдэд хараа оруулна

Фото: ISRA.com

Хүчилд түлэгдэн хараагаа алдсан хүмүүст хорвоог дахин харах боломж гарч ирж байна. Хичнээн жил гэмтэлтэй байсан нь шинэ эмчилгээнд хамаагүй гэнэ. Италийн эрдэмтэд сохорсон хүмүүст тэдний тулгуур эсийг шилжүүлэн суулгах замаар дахин хараатай болгох арга олжээ.
Эдгээр эсүүд нь бие махбодид дахин ургадаг ер бусын чадвартай бөгөөд одоо эрдэмтэд энэ аргаар зуу гаруй хүнд хараа оруулаад байгаа ажээ. Тэдний дунд 60 жилийн өмнө  гэмтлийн улмаас хараагүй болсон эрэгтэй байгаа гэнэ. Хараатай болсон хүмүүс бараг бүгд л ердийн хүмүүс шиг харах болсон байна.
Судалгааны хэсгийг Засгийн газар санхүүжүүлдэг. Жил бүр ахуй хими болон аж үйлдвэрийн химийн бодисноос олон зуун хүн хараагаа алдаж байна. Одоо тэдэнд эмч нар туслаж чадах болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж