Samsung компани хамгийн сүүлд гаргасан ухаалаг гар утас Galaxy S5 загварынхаа мини хувилбарыг гаргахаар болжээ. Galaxy S5 Mini нь 4.5 инчийн Super AMOLED дэлгэцтэй, 1.5 GB RAM-тай, Android 4.4.2 (KitKat) үйлдлийн системтэй, 8 MP болон 2МР хүчин чадал бүхий камертай байх гэнэ.
Өнгөний хувьд хар цагаан гэсэн хоёрхон өнгөний сонголттой байх ба 520 ам.долларын үнэтэй байна хэмээн techradar сайтад мэдээлжээ.
Харин худалдаанд гарах хугацаа нь ирэх зургадугаар сарын сүүлээр гэжээ.
Т.БИЛГҮҮН