Биржээр арилжсан үнэт цаасны тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Биржээр арилжсан үнэт цаасны тоо өсчээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар 22 удаагийн арилжаа хийж, нийт 79 компанийн 11.7 сая ширхэг хувьцаа арилжиж, 3.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Үүнээс үзэхэд хувьцааны арилжааны дүн өмнөх сарынхаас 2.3 тэрбум төгрөгөөр буюу 3.7 дахин, өнгөрсөн оны  мөн үеийнхээс 1.5 тэрбум төгрөг буюу 1.9 дахин тус тус өсчээ. Арилжсан хувьцааны тоо сарын тоо гуравдугаар сарынхаас 10.9 сая ширхэгээр буюу 14.1 дахин, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.4 сая ширхэгээр буюу 2.7 дахин өссөн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж