Арьсныхаа өнгийг өөрчилж, ойр орчимдоо чадварлаг нуугдан биеэ хамгаалдаг амьтан бол хамелеон. Тэгвэл яг түүн шиг өнгөө өөрчилдөг материалаар хийгдсэн хувцас бүтээх боломжтой болжээ. Өмнө нь хүний биеийн дулааныг мэдэрч өнгөө өөрчилдөг материалаар хийсэн хувцас танилцуулж байсан ч энэ удаад хүний биеийн дулаанаас гадна орчны температур болон цаг агаарын байдлаас хамаарч өнгө нь өөрчлөгддөг гэдгээрээ давуу талтай аж.
Жишээ нь, гадаа бороотой үед таны хувцасны өнгө чийгшлийн хэмжээнээс хамааран өөрчлөгдөнө. Нартай үед мөн нарны тусгал хэр хурц байгаагаас хамаарч өнгө нь өөрчлөгдөх гэнэ.
Т.БИЛГҮҮН