Үндэсний статистикийн хорооноос мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийн судалгааг хийдэг болсон. Өнгөрсөн сарын байдлаар үхрийн хоёр см-ээс илүү урттай ширний дундаж үнэ Увс, Говьсүмбэр, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Дундговь аймагт хамгийн хямд буюу 20-30 мянган төгрөгийн ханштай байжээ. Харин Архангай, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр үнэтэй буюу 45-49 мянган төгрөг байна.
Адууны шир Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хамгийн хямд буюу 15-17 мянган төгрөг, Дорнод, Булган, Завхан, Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 23-30 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.
Нэг кг ямааны ноолуур Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хамгийн хямд буюу 60-70 мянган төгрөг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Завхан аймагт хамгийн өндөр буюу 80-84 мянган төгрөгийн ханштай байгааг статистикчид мэдээллээ.
Б.МИШЭЭЛ