Лахорт хүчтэй дэлбэрэлт болов | News.MN

Лахорт хүчтэй дэлбэрэлт болов

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Лахорт хүчтэй дэлбэрэлт болов

Пакистаны зүүн хойд хэсгийн Лахор хотод даваа гаригийн өглөөгүүр хүчтэй дэлбэрэлт болжээ. “Agence France-Presse”-ийн  мэдээлснээр аллага Мөрдөн байцаах газрын төв болон лалын сургуулийн дэргэд болсон байна. Ихээхэн сүйрэл гарч, хар утаа боргилж байсан тухай гэрч нар ярив. Хохирлын талаар бүрэн мэдээлэл гараагүй ба амь үрэгдэгсдийн тоо олон байгаа бололтой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Лахор хотод томоохон дэлбэрэлт болох үеэр 36 хүн үрэгдэж, 100 гаруй хүн шархдаж байлаа.
Ням гаригт террористуудын видео илгээлтийг зургаан жилийн турш бэлтгэж байсан “Аль-Каида”-гийн сурталчийг баривчилсан тухай мэдээлж байна. АНУ-ын иргэн байгаад лалын шашинд орсон 31 настай Адам Гадан Калифорнид амьдарч байгаад 1998 онд Пакистанд иржээ. Тэрээр 2004 онд террористуудын нэг лагерьт сургалтад хамрагдсан ба алан хядагч байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарын нэг болжээ. Хамгийн сүүлд түүний видео бичлэг энэ сарын 7-нд цацагдсан ба тэрээр Америкийн лалынханд хандан террор хийхийг уриалжээ. Гаданыг 2006 онд эх орноосоо урвасан гэж ялласан нь сүүлийн хагас зууны хамгийн эхний ийм яллалт байв. Мөн Америкийн тусгай албанаас түүнийг барихад хэрэгтэй мэдээллийг өгвөл нэг сая доллараар шагнахаар амласан байлаа. Гэвч энэ мэдээлэл батлагдаагүй байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж