Авто зам дээр тогтсон 700 м3 усыг соруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Авто зам дээр тогтсон 700 м3 усыг соруулжээ

2014 оны 05 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод орсон их  хэмжээний цас хайлж, явган зорчигч болон жолооч нарт хүндрэл үүсгээд байсан юм. Тиймээс Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж Олимпийн гудамж, Гандийн гудамж, Их Монгол улсын гудамж, Нэгдүгээр хорооллын арын замуудад тогтсон 700 м3 усыг соруулжээ.  Мөн 05 сарын 09-ний өдрөөс 05 сарын 10-нд шилжих шөнө гурван усны машин, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Олимпийн гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын байрын дундах замуудад тогтсон усыг шавхаж соруулсан байна гэж Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж