Геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах үүднээс Уул уурхайн яам энэ сарын 17-ны өдөр Чингисийн талбайд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Дээрх арга хэмжээнд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага, төрийн өмчит компани, ШУТИС, Мэргэжил үйлдвэрлэлийн төв, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
О.САР