
G8 буюу “их наймын” уулзалтын хүрээнд Канад, Орос, АНУ, Их Британи, Герман, Франц, Япон ба Италийн лидерүүд цугларч даяарчлалын асуудлын талаар ярилцана. “Эмзэг” эдийн засагтай орнуудын асуудлыг ч авч үзнэ.
“Их хорийн” саммитаар улс орон бүрээс хоёр хоёр бизнесмен оролцсон бизнес саммитийг бас явуулна. Бизнес саммитад G20-ийн орнуудын Сангийн сайд нар ба Канадын ерөнхий сайд Стивен Харпер оролцох гэнэ.
АНУ-д албан ёсны айлчлалаа хийгээд Канадад ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр саммитад оролцохоос гадна Их Британи ба Японы шинэ ерөнхий сайд нар: Дэвид Кэмерон ба Наото Каннтай хэлэлцээр хийнэ. Мөн тэрээр уламжлал болгосноороо Хятадын дарга Ху Жиньтао ба Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Сильвио Берлускони нартай уулзана.