Хохирогч охид 19-20 настай байжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Хохирогч охид 19-20 настай байжээ

Баянзүрх дүүрэгт тавдугаар сарын 6-нд буюу өнгөрсөн лхагва гаригт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Цагдаагийн ажилтнууд тавдугаар сарын 8-ны баасан гаригийн орой 20.00 цагийн үед овоонд чулуугаар булж орхисон хоёр эмэгтэйн цогцос олжээ. Нэг хохирогчийн толгой тасарсан, нөгөөгийн хөл, гар нь тасарсан байдалтай байсан байна. Гэмт хэргийн мөрөөр шалгаж, сэжигтэн этгээдүүдийг 48 цагийн дотор баривчлан саатуулсан бөгөөд хэрэг тавдугаар сарын 6-ны шөнө 00.00 цагийн орчимд гарсан болохыг тогтоожээ. Хохирогч охид нь 1994, 1995 онд төрсөн, Өвөрхангай болон Ховд аймгийн харьяат, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй байсан гэнэ. Хэрэг гардаг өдөр хохирогч болон сэжигтэн этгээдүүд бааранд танилцаж, улмаар БЗД-ийн IX хороо Хар хошуу гэх уулын аманд байрлах газарт очиж, хамт архи уусан байна. Улмаар маргалдаж, охидын амийг хөнөөсөн байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ.


Сэжигтэн И нь 1991 онд төрсөн, Өвөрхангай аймгийн харьяат, эрхэлсэн ажилгүй, өмнө нь нэг сарын баривчлан саатуулах ялаар шийтгүүлж байсан нэгэн байжээ. Харин архи уух үед хамт байсан гэх З-г эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгаас олж, саатуулжээ.


Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж буй бөгөөд одоогоор нэг талийгаачийн цогцосны толгой хэсгийг олоогүй байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж