Үндэсний Статистикийн газраас долоо хоног бүр хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийдэг. Сүүлийн саруудад тэрхүү судалгааны дүн байнга өсөлттэй гарах болсон бөгөөд энэ сарын 7-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхтай харьцуулбал 2.2 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.
Долоо хоногийн өсөлтөд дараах хүнсний бүтээгдэхүүн голлох нөлөө үзүүлжээ. Үүнд:
- Хонины ястай мах 1.0 хувь,
- Үхрийн ястай махны үнэ 0.8 хувь,
- 1-р зэргийн гурил 1.2 хувь
- Байцаа, лууван, сонгино тус бүр 0.4 хувь
- Манжингийн үнэ 0.3 хувь
- Савласан сүүний үнэ 0.2 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн энэ сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7945 төгрөг, үхрийн /ястай/ мах 8675 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв гэж Үндэсний статистикийн газраас мэдээллээ.
О.САР