Хотын дарга үүрэг өгөв | News.MN

Хотын дарга үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хотын дарга үүрэг өгөв

Дэнж хотойтол нааддаг үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоног үлдлээ. Тийм учраас улсын  баяр наадам эхлэхээс  өмнө  ажил хэрэг болгох асуудлуудыг хотын дарга харьяа  газрын удирдлагууддаа өглөө. Тэрээр нийтийн тээврийн салбараас үүрэг даалгавраа эхлүүлсэн.  Юун түрүүнд  наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн чиглэлийг тодорхой болгож энэ талаар аж ахуйн нэгжүүдтэйгээ  ярилцахыг нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгт даалгасан. Нийтийн тээвэр маш ойлгомжтой тодорхой байх учиртай. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдтэйгээ одооноос ярилцаж наадамчдад ая тухтай зорчих нөхцөл бүрдүүлэхээс гадна тавтай сайхан наадаарай гэсэн лого байршуулахыг хотын дарга зөвлөлөө. Энэ жилийн баяр наадмаар гол гол чиглэлүүдэд буюу Төв цэнгэлдэх хүрээлэн рүү том оврын шинэ автобусуудыг  явуулна.  Түүнчлэн  маргаашнаас том  оврын автобусны чиглэлд өөрчлөлт оруулах гэж байгааг нийтийн тээврийн газрын дарга дуулгалаа. Баяр наадмын үеэр наадамчин олонд хуушуур, айрагнаас дутуугүй эрэлттэй байдаг зүйл бол  нийтийн бие засах газар. Өнгөрсөн жилүүдэд үргэлж хэл ам дагуулдаг байсан энэ асуудалд онцгой анхаарахыг хотын ерөнхий менежерт даалгалаа.  Ялангуяа Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхийн ойр орчимд   био жорлонгийн тоог   нэмэгдүүл гэж хэлсэн.  Баяр наадмын өдрүүдэд  наадамчин олны хөл хөдөлгөөн их байх төлөвтэй учраас нийтийн бие засах газрын асуудлаар чихнээс хонх уяав гэдгийг  эртнээс  анхаарууллаа. Хотын ерөнхий менежер Ч. Батын хэлснээр Суруга Монгол компани 50 ширхэг био жорлон наадмын үеэр  нийлүүлэхээр болжээ. Наадмын өдрүүдэд цаг наргүй ажилладаг хүмүүс бол яах аргагүй  цагдаа, хамгаалалтын албаныхан байдаг.  Хар халуунд уух  усгүй , харангадах нь холгүй баахан цагдаа Хүй долоо худагт морь барианы газар   харагддаг.  Тэдэнд энэ жил ядахнаа уух ус өгөх хэрэгтэй гэж хотын дарга хэлэв.  Цагдаагийн байгуулага ундаа ус үйлдвэрлэдэг компаниудаас ус гуйгаад явж байлтай нь биш.  Тийм болохоор нийслэлийн ерөнхий менежер  энэ асуудалд анхаарлаа хандуулах гэж  хүслээ.  Цагдаа ч бас хүн шүү дээ гэж онцолсон юм.  Энэ жил зүүн аймгуудад шүлхий өвчин гараад байгаа.  Хэдийгээр зүүн аймгийн мал тарга тэвээрэг сайтай байгаа ч  өөхтэй мах иднэ гээд нийслэлд шүлхий өвчин дэгдээж болохгүй болохыг нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр хэллээ. Энэ чиглэлээр арга хэмжээ авч  хот руу амьд мал оруулж ирэхгүй байх тал дээр  хатуу анхаарахыг мэргэжлийн хяналтын байгуулагад даалгасан. Зүүн аймгуудад дэгдсэн  шүлхий газар авч хоёр аймгийг хамарч байгаа тухай улсын онцгой комисс дээр  мэдээлэл хийгдсэн.  Ийм болохоор иргэд тарган өөхтэйг нь харж, харин наймаачид мөнгөний араас хөөцөлдөн амьд мал худалдаж  улмаар улсын нийслэлээ  халдварт өвчний  голомт болгох вий гэж зовнилоо. Энэ тал дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгуулага анхаарлаа хандуулахаар болов. Нийслэл  хотод гудамж  замын гэрэлтүүлэг хангалттай биш байна гэж хотын дарга шүүмжиллээ.  Мөн замын нөхөөс туйлаас муу  байна гэдгийг анхааруулсан.  Ялангуяа улсын баяр болоход хуруу дарам цөөн өдөр үлдсэн энэ цаг үед гэрэлтүүлэг,  замын нөхөөс яагаад муу байна вэ гэж лавлалаа.  Замын ажил гүйцэтгэж байгаа  байгуулагууд төсөвт суулгасан ажлаа жин тан хийхгүй орхивол баталгаат хугацааны мөнгөөр орхисон ажлыг нь  хийж дуусгахыг тушаалаа. Авто замын газрын дарга Д.Одод хандан 20 жилийн настай зам хүлээж авах нэг хэрэг, хоёр сарын өмнө хүлээлгэж өгсөн зам авах бас нэг хэрэг.  Энэ үгээр юу хэлээд байна вэ гэдгийг ойлгох ёстой.  Эцэст нь хэлэхэд  зам барилгын ажлыг хүлээж  авахдаа ажлын комисс, улсын комиссоос гадна ашиглагч байгуулагууд ч бас шууд хяналт тавьж оролцох учиртай.  Та бүхэн ажлынхаа онцлогийг ойлгож ажиллаач  ээ гэж  зөвлөлөө.  Шаардлагатай бол хотын дарга шийдвэр гаргаж хүч нэмнэ гэдгээ илэрхийллээ. Энэ жил маш халуун байна. Тэр дундаа  наадмын үеэр наадамчин олны дунд даралт ихсэх, нарших,  зүрх судасны өвчний дуудлага нэмэгдэж болзошгүй.  Иймд баяр наадмаар түргэн тусламжийг эрс нэмэгдүүл гэсэн тушаалыг  хотын дарга Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад өглөө.  Мөн үндэсний их баяр наадмын өдрүүдийн үеэр хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтууд явагдаж таарах учраас хэв журам сахиулах тал дээр цагдаагийн байгуулага анхаарч ажиллахыг хүслээ.  Нийслэлийн бүхий л үйлчилгээний байгуулагууд иргэдтэйгээ элэгсэг харьцаж, үйлчилгээний байгуулагын үүргээ гүйцэтгэмээр байна гэж хэлсэн. Тэр дундаа автобусны жолооч, тасалбар түгээгч нар үйлчлүүлэгчтэйгээ соёлтой харьцаж сурах шаардлага бийг нийтийн тээврийн газрын даргад сануулав. Аж ахуй нэгжүүдийнхээ удирдлагуудтайгаа энэ талаар ярилцахыг зөвлөлөө. Эцэст нь хөндөж байгаа бүх сэдэв ажил хэрэг болох учиртайг онцлоод үндэсний их баяр наадмын үеэр өөрт оногдсон ажлаа нэр төртэй хэл ам багатай хийцгэхийг хүслээ” хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

95128870 2010-06-25 180.235.174.2

Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina UTAS 95128870 96018288

Avatar

САЙХАН НААДАЦГААЯАА 2010-06-25 122.201.20.147

МОНГОЛЫН ХОТОЛ ОЛОН МИНЬ САЙХАН НААДАЦГААЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж