“Бид ард түмэнд энэ гоё барилга байгууламжуудыг энгийн хэрэглээ, ажлын байр болгохыг хүссэн. Үүнийгээ ч хийж эхэлсэн. Эхний ажил жилийн 4.5% хүүтэй 5 жилийн хугацаатай зээлээр авах боломж гаргаж өгсөн юм” Энэхүү шинэ сонин мэдээллийг тодруулахаар “Дүнжингарав ххк”-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд Захирал Б.Ариунболдтой уулзлаа.
-Сайн байна уу, Гадуур хямралаас үүдэлтэй муу мэдээ маш их дуулдаж байхад жилийн 4.5% хүүтэй зээл гарлаа гэсэн реклам хараад үнэхээр сайхан санагдлаа. Энэ зээлийн талаар тодруулахгүй юу?
-Монгол улс маань эрчимтэй хөгжиж байна. Эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байна. Бүтээн байгуулалтууд маш ихээр хийгдэж байна. Нуулгүй хэлэхэд хоосон орон сууц худалдааны төвүүд энд тэндгүй байх болсон. Талбай түрээсийн болон худалдаалах өндөр үнэ нь ард түмний нуруунд хүнд ачаа болоод байна. Хүссэн ч дийлэхгүй байна шүү дээ. Бид ард түмэнд энэ гоё барилга байгууламжуудыг энгийн хэрэглээ, ажлын байр болгохыг хүссэн. Үүнийгээ ч хийж эхэлсэн. Эхний ажил жилийн 4.5% хүүтэй 5 жилийн хугацаатай зээлээр авах боломж гаргаж өгсөн юм. Тэр нь ерөөсөө Монгол хүмүүс бизнесийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгөтэй болцгоох хэрэгтэй, өрх гэрүүд санхүүгийн найдвартай орлоготой болох хэрэгтэй.
-Та Улс орны хөгжилтэй холбож тайлбарлаж байх юм. Танайх бизнесийн байгууллага болохоор ашгийн төлөө байх биш үү?
-Ер нь миний бодлоор Монгол улсын хөгжлийг бизнесийн байгууллагууд авч явж байна гэж боддог. Манай хувьцаа эзэмшигчид ч мөн бидний үйл ажиллагааг улс орны хөгжилд нөлөөлөх хэмжээнд явуулаасай гэж хүсдэг, чиглэл өгдөг. Хүн зөвхөн мөнгө олоод сэтгэл нь ханадаггүй шүү дээ, сайн сайхан зүйл хийж бусдаас сайхан үг дуулах гэж түүхэнд нэрээ үлдээх гэж бүгд хүсдэг. Бизнесийн байгууллага ч мөн адил хүнээс бүрдэж байгаагийн хувьд ашиг олохын хажуугаар сайн сайхан зүйл хийх, бусдыг баярлуулах, түүхэнд нэрээ үлдээсэн сайн зүйл хийхийг хүсдэг байх. Бид ингэж л ажилладаг. Хөгжлийн төлөө хамтарч болох хүссэн хувь хүн, байгууллага хэн бүхэнтэй Монгол улсынхаа хөгжлийн төлөө хамтран ажиллахад үргэлж нээлттэй байдаг.
-Үнэхээр сайхан сонсогдож байна. Жилийн 4.5% хүүтэй зээл авах нь их сайхан хэрэг юм. Гэвч энэ бага хүүний цаана өндөр үнэтэй талбай худалдаалах асуудал нуугдаж байх вий гэсэн хар бас төрж байна л даа.
-Та маш зөв асуулт асуулаа. Талбайн үнэлгээг бид мэргэжлийн баг гарган судалгаа хийлгэж шударга тогтоосон байгаа. Гадуур том том худалдааны төвүүд болон захуудад талбай худалдаалж байгаа үнэ нь янз бүр байна. Зарим үнэтэй нь 14 сая төгрөг, 10,000$ гэх мэт янз бүр л байна. Бид үнийг дундажлаж үзээд 6500$ гэж үзсэн бөгөөд өөрсдийнхөө худалдаалах үнийг 5,500$-8,000$-т тогтоосон байгаа. Энэ бол бидний хувьд худалдааны төвдөө оруулсан хөрөнгө оруулалттай харьцуулж үзвэл асар хямд үнэ юм. Бид энгийн нэг гадаа захаас ч хямдаар үнийг тогтоосон байгаа. Түүнчлэн гадаа талбайд бид 5000 авто машины зогсоол хийсэн, өөрийн хөрөнгөөр худалдааны төвийн баруун талд төмөр замын гарам бүхий авто зам тавьсан, худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайг хангалттай сул чөлөөтэй хийсэн зэрэг Монгол улсын аль ч худалдааны төв, барилга байгууламжинд байхгүй дэд бүтцийг хөгжүүлсэнээ үнэнд огт оруулж тооцоолоогүйг хэлмээр байна.
-Худалдааны төвийн түрээслэгчид хүнгүй байна. Түрээс өндөр байна гэж ярьж байсан энэ талаар
-Манай худалдааны төв 50,000 хүн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай юм. Хүмүүс 500 хүн орж үйлчлүүлдэг газартай зүйрлэхээр заримдаа инээдтэй санагддаг. Бас заавал шахалдаж, чихэлдэж байх ёстой юм шиг тэрийгээ үгүйлэх юм. Манай худалдааны төвд 3,000 хүн зэрэг оруулахад уусаад энгийн сэлүүхэн сайхан болдог. Бид удахгүй Монголчууд шахалдаж, чихэлдэж үйлчлүүлдэгийг гайхах цаг удахгүй ирэх байх, бүгд соёлтой сайхан үйлчилгээ авдаг болгохын төлөө хичээн ажиллана гэж боддог.
-Түрээсийн төлбөрийн талаар та хэлсэнгүй?
-Түрээсийн төлбөрийг ч бид судалгааны үр дүнд тооцож гаргасан. Гадуур худалдааны төвүүд болон захуудад манайхтай адил 6м2 павилионы түрээсийн дундаж үнэ 555,000 байсан. Бид оруулсан хөрөнгө оруулалт болон түрээслэгчдэд өгч буй давуу талуудаа тооцож үзэн бага зэрэг илүү буюу 610,000-аар түрээслэж байсан бол хэд хоногийн өмнөөс түрээсийн үнийг буулгаж 350,000₮ болгосон. Энэ бол хаана ч байхгүй хямд үнэ. Захын хороололын жижиг дэлгүүрт 3м2-тай лангуу 200,000₮ гэж байгаа гээд бодохоор манай худалдааны төвийн түрээсийн үнэ ямар хямд байгаа нь харагдаж байгаа юм.
-Та бүх үнийг хамгийн хямд гэж хэллээ. Танай байгууллага тэгээд ашигтай ажиллаж чадаж байна уу?
-Яаг үнэнийг хэлэхэд ашигтай ажиллаж чадахгүй байна. Гэхдээ алдагдалгүй ажиллаж байна.
Манай Монголын бизнес эрхлэгчид жижиг зах зээлтэй болохоор ч юмуу хэд дахин нугалж ашиг олох гэж оролддог. Бидэнд тийм өндөр ашгаас илүү худалдаа, үйлчилгээний цогцолбор төвлөрөл бий болгож олон төрлийн худалдааны салбарт маш олон харилцагчтай хамтрах бодлого баримтладаг. Яг одоогоор бид ард иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ ашгийн төлөө бус хамтран ажиллаж байна. Хэсэг хугацааны дараа хэн хэндээ ашигтай бизнесийн таатай орчинг удахгүй бүрдүүлэх болно.
-Та худалдаа, үйлчилгээний цогцолбор төв болно гэж ярилаа. Одоо ажиллаж байгаа худалдааны төвийг хэлж байна уу?
-Бид тухайн бүс нутагт 6 төрлийн худалдаа, үйлчилгээний объёкт бий болгохоор зорин ажиллаж байна. Бидний саяын ярьсан худалдааны төв бол нэг хэсэг нь юм. 6 бүтээн байгуулалтын 4 нь бүрэн баригдаж дууссан. 2 нь одоо ажиллаж байгаа хоолны танхим, худалдааны төв гээд ашиглалтанд орсон байна. 2 нь энэ оны сүүлээр тавилгын төрөлжсөн худалдааны төв болохоор талбайгаа худалдаалж эхэлсэн. Барилгын болон Мах, ногооны төрөлжсөн худалдааны төвүүд ид бүтээн байгуулалтын ажилдаа ороод байгаа. Энэ 6 худалдаа, үйлчилгээний төвүүдийг бид хамгийн гол нь олон улсын чанарын стандартыг хангасан, Монголдоо хамгийн том саруулхан байхаар хийсэн. Нэмж хэлэхэд тухайн бүс нутагт Дорнын гайхамшиг төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслөөр тухайн бүс нутаг нь тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын бүс нутаг болох бөгөөд орон сууц, амины орон сууц, оффисын байрнууд, зочид буудлууд бий болох болно. Энд ямар ч төрлийн дагалдах бизнес эрхлэх боломжтой.
-Танд энэхүү шинэ төсөлтэй холбоотойгоор сонирхуулах зүйл байна уу.
-Би хүмүүст хэлмээр санагддаг юм. “Дүнжингарав” худалдааны төвөөр нэг ороод гараарай. Нэг ирээд үзээрэй. 5000 машин зогсдог зогсоол, 5 одтой зочид буудлын шаардлага хангасан 00, Аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар сонирхолтой зүйлүүд олон бий шүү.
Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Д.ОРГИЛ