Зүүн хойд Азийн форум болно

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Зүүн хойд Азийн форум болно

Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 26-28-нд  Зүүн хойд Азийн эдийн засгийн форум болох гэж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар зохион байгуулах энэхүү форумын нээлтийн ажиллагаанд  оролцох урилгыг Хотын дарга авлаа.  Энэ ‘’ аман’’ урилгыг түүнд Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын зөвлөлийн гишүүн Жон Тикоцка уламжиллаа.  Эдийн засгийн энэ форум өмнө нь  БНСУ-ын Пусан, БНХАУ-ын Шанхай,   Канадын Анкореж зэрэг хотуудад  болж байжээ.  Тухайн хотод зохиогдсон арга хэмжээнд  хотын дарга нар  голлох үүрэгтэй оролцдог байсныг ноён Жон Тикоцка  хэллээ. Улаанбаатар хотын Засаг дарга та ч мөн адил  энэ уламжлалыг дагана гэдэгт итгэж байна гэлээ.  Зүүн хойд азийн орнуудын эдийн засгийн асуудлыг хөндсөн хуралдаан   таван салбар хурлаар явна.  Эхнийх нь уул уурхай, удаах нь санхүү эдийн засаг,  гуравт байгаль орчин,  дөрөвт дэд бүтэц ба нийтийн тээвэр эцэст нь үр дүнгээ нэгтгэн ярилцах гэнэ.  Мөн энэ форумын үеэр залуу удирдагч, манлайлагчид оролцдог. Энэ жил 40  залуу манлайлагч оролцох гэж байгаа талаар хотын даргад мэдээлэл дуулгасан.  Хотын мээр урилгыг талархан авч, нээлтийн ажиллагаанд оролцоно гэдгээ илэрхийллээ” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас  мэдээллээ.

Б.Анхаа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж