
Энэ оны зургадугаар сараас эхлэн гамшиг, осол, гэнэтийн аюулд өртсөн ард иргэдэд нэгдсэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор онцгой байдлын галын дуудлага хүлээн авдаг 101, яаралтай түргэн тусламжийн төвийн 103, Цагдаагийн ерөнхий газрын шуурхай бүлэг 102-ыг нэг цэгт төвлөрүүлж нэгтгэн “Шуурхай удирдлагын төв”-д үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Ингэснээр иргэд, олон нийтийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх болон аврах, хор уршгийг арилгах ажиллагааг цаг алдалгүй гүйцэтгэхээс гадна шуурхай бүлгүүд нэгдсэн мэдээлэлтэй, аврах ажиллагааг нэг дороос зохион байгуулах нөхцөл бүрдэж байгаа аж. Нийслэлийн 15 цэгт хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд тус төвд нэгдсэн хяналт хийх юм байна. Мөн дуудлагаар хөдлсөн шүуурхай албадыг удаж байж ирдэг гэсэн иргэдийн гомдлыг арилгах үүнээс автомашин бүрт мэдрэгч суулгасан байгаа гэнэ. Энэ нь тухайн дуудлганд яваа тэрэг хаана явааг хянах боломжтой болсон байна.
П.Наран