Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн МУЗА” 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолт өнөөдөр эхэллээ. Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгийг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа толилуулах гэнэ. Харин маргааш “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжиг Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа амилах юм. Наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолтууд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
О.САР