Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.10-нд нийтлэгдсэн

Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байрлах “Барс-2” захад өнөөдөр 11.00 цагийн үед гарсан галыг бүрэн унтраагаад байна. Яг одоо галын шинжээчид, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын шалтгааныг тогтоохоор гал гарсан газар ажиллаж байгаа юм байна.

Урьдчилсан байдлаар гал юунаас болсныг тогтоох боломжгүй ч галыг бүрэн унтрааж, аюулгүй болгосон гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр цайны газрын хийн балон дэлбэрснээс гал гарсан гэсэн мэдээлэл байгаа ч албаны хүмүүс галын шалтгааныг тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.

Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ

Ш.ОЧ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж