&#34Би оргон зайлаагүй, эмчилгээ хийлгэж байна&#34

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

&#34Би оргон зайлаагүй, эмчилгээ хийлгэж байна&#34

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх оргон зайлсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан. Тодруулбал, Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдоод байхдаа хил даван ор сураггүй болсон гэх мэдээлэл юм. Харин Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхдээ түүнийг эмчилгээ хийлгэж байгаа гэв. Мэдээллийн мөрөөр бид Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй Л.Гансүхтэй холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

-Сайн байна уу та. News.mn сайтаас ярьж байна. Таниас тодруулах зүйл байна.

-Сайн, сайн байна уу.  Яг одоо эмчилгээтэй байгаа учир удаан ярьж чадахгүй байх шүү.

-Тэгвэл шууд асууя. Таныг оргон зайлсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Түрүүхэн ийм мэдээлэл гарсан байна гэж туслахаасаа сонсоод интернетээс олж уншлаа. Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Би хөлний ясний хагалгаанд орсон юм. Яс учраас хугацаа шаарддаг юм байна. Ирэх нэг дэх өдөр шинжилгээгээ өгчихөөд очино. Энд байгаа учир нарийн мэдээлэл алга. Очиж байгаад тодорхой ярья. Ер нь худал мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг холбогдох газарт нь өгнө гэсэн бодолтой байна.

-Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон учраас АТГ-аас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан байна л даа?

-Надад улсын хөрөнгө мөнгөөс идэж уусан асуудал байхгүй. Би өдөр болгон туслахтайгаа холбогдож байгаа. Өнөөдрийг болтол надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Эсвэл хуулиь хүчний байгууллага нь эрүү үүсгэж байгаагаа хэвлэлээр мэдэгддэг болсон юм уу. Тэгвэл тайван бай. Очиж байгаад учраа олоё гэж хэвлэлээр дайхаас даа.

-Уучилаарай, Та “Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр охиныхоо компанид өгсөн гэсэн байна л даа?

-Би шудрага бус юм хийдэггүй. Хийх ч үгүй. Харин гүтгэж доромжилмоор байвал намайг л оролд. Харин миний гэр бүл, үр хүүхдүүдийг минь тайван байлга. Нэг юмыг хатуу хэлье. Энэ увайгүй үйлдэлтэй хатуу тэмцэнэ. Би Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэнэ. Харин хийснээ тайлагнаж, дүгнүүлэх боломж олдлоо. За одоо боллоо. Намайг очихоор дэлгэрэнгүй ярилцлага аваарай.

-Сүүлийн ганц асуулт…

-Очоод дэлгэрэнгүй ярилцлага өгье.

-Баярлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж