Сугалаанд 5935 хүн оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Сугалаанд 5935 хүн оролцоно

“Буянт-Ухаа 1” хорооллын азтануудыг маргааш тодруулах бөгөөд сугалаанд оролцох хүмүүсийн тоог эцэслэлээ. Хамгийн хямд үнээр байр захиалахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн талаар албаныхан мэдээлсэн.

Үүнээс сугалаанд нийт 5935 хүн шалгуур хангаж, оролцохоор болсон  талаар өнөөдөр Төрийн орон сууцны корпорациас мэдэгдлээ. Үлдсэн 3159 хүн сугалаанд оролцох шалгуур хангаагүй ажээ. Бүлгээр авч үзвэл, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сугалаанд оролцох юм байна.

Түүнчлэн сугалаанд оролцох боломжгүй 152 хүн шалгуур хангаагүй учраас ТОСК-д хандан гомдол гаргасан бөгөөд үүнийг албаныхан нягталж үзсэн байна. Ингэхэд 152 гомдолтой хүний материалыг нягтлаад 149 хүн сугалаанд нэмж оруулахаар болж, утсанд нь мэдэгджээ. Ийнхүү шалгуур хангаагүй гэж хасагдсан байсан 149 хүн нэмэгдээд нийт 5935 хүн сугалаанд орохоор боллоо.

Сугалааны тохирол маргааш  10.00-13.00 цагт, тавдугаар сарын 11-ний өдрийн 10-14.00 цагуудад МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар гаргах юм

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж