“Миний ном” уралдаан маргааш шилдгүүдээ шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

“Миний ном” уралдаан маргааш шилдгүүдээ шалгаруулна

“С.Лувсанвандан” сангаас санаачлан Хан-Уул дүүргийн дунд сургуулийн сурагчдын дунд "МИНИЙ НОМ" утга зохиол, театрын урлагийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Сүүлийн хоёр сарын турш үргэлжилсэн тус уралдаант наадамд 14 сургуулийн 188 бага анги тус бүр”Үлгэрийн ертөнцөөр” сэдэв дор театрчилсан тоглолт бэлтгэн эцэг эх, багш нартаа толилуулж, үүнд 2256 хүүхэд бүр бүтээн оролцсон юм.  Уралдаанд “Үлгэрийн ертөнцөөр” ангилалд шалгарсан бага ангийнхан өчигдөр шагнал, цомоо гардан авсан байна. Нийт 188 анги хамт олноос 41 ангийн жүжигчилсэн тоглолт шигшигдсэн бөгөөд тэдний тоглолт нь дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс хойш NTV телевизээр үзэгчдийн хүртээл болж байгаа юм.

Харин ахлах ангийнхны дунд уралдаант наадам “Гол дүр” сэдвийн үргэлжилж, нийт 15 сургуулийн 15  багоролцож, 225 хүүхэд Монголын зохиол, дэлхийн сонгодог зохиолуудаар дүр бүтээн өрсөлдсөн байна. Хүүхдүүд Б.Ринчений “Заан залуудай” романаас эхлээд Уиллам Шекспирийн жүжгүүд, тэрчлэн Монголын нууц товчооны түүхэн дүрүүдийг чадварлагаар бүтээсэн нь мэргэжлийн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Хүүхэд, багачуудыг номтой ойртуулах, гоо зүйн хүмүүжил, төлөвшил олж авах, авьяас чадвараа нээн хөгжүүлэхэд нь туслах зорилгоор “С.Лувсанвандан” сангаас зохион байгуулсан уг арга хэмжээний хаалт  маргааш Хан-Уул дүүргийн соёлын төвд болох ба шилдгүүдийг шалгаруулах, шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд оролцох юм. Харин наадмын шилдгүүдийг тоглолт энэ сарын 30-ны дуустал NTV  телевизээр ажлын өдрүүдэд 16 цаг 25 минутаасүзэгчдэд хүрнэ.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж