Төрийн өмчийн хороо ээлжит хурлаа хийж, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагыг томилжээ. Сонгон шалгаруулалтад 12 нэр дэвшигч өрсөлдсөнөөс тус ТӨҮГ-ын шинэ гүйцэтгэх захирлаар Б.Онолбаатарыг томилсон байна.
Тэрбээр 1993-1998 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн факультетыг дүүргэж, 2013 онд Шинэ Зеландын “Массейн” их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Ажлын туршлагын хувьд 2003-2007 онд АНУ-ын Сакраментогийн мал эмнэлгийн төв, 2005-2006 онд тус улсын Дэвисийн их сургуульд туслах эмч хийж байжээ. Үүнээс гадна 1998-2002, 2007-2008 онд “Монгол Ви-И-Ти-Нет” Төрийн бус байгууллагад зөвлөхөөр, 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хэрэгжүүлсэн төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.
“Биокомбинат” ТӨҮГ –ын хувьд үйл ажиллагаандаабагагүй шинэчлэл хийхшаардлагатай байгааг салбарынхан хэлдэг бөгөөд ийнхүү шинэ гүйцэтгэх захиралажлаа хүлээн авлаа.
У.БОЛОР