С.Баярцогтын байр суурьт няцаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

С.Баярцогтын байр суурьт няцаалт өгчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /өчигдөр/ Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг хүсч, МАН-ын дарга М.Энхболдтой хэлэлцээр хийхийг уриалсан билээ. Тэгвэл үүнд Ардчилсан нам няцаалт хийж, мэдэгдэл гаргасан байна. Түүнд “Ардчилсан нам 2012 оны УИX-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч “Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа. УИX-ын 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын “…үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж