Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Төрийн ордны “саад”

Төрийн ордонд ажилладаг, урт богино хугацаагаар орж гардаг хүмүүс хувцаслалтдаа ихэд анхаардаг. Тэр дундаа парламентийн сурвалжлагч нарын хувцаслалтад илүү өндөр шаардлага тавих болсон. Сурвалжлагч бүсгүйчүүд богино юбка, энгэр задгай хувцас өмсөхгүй, тэр ч бүү хэл богино ханцуйтай цамц өмсч болохгүй гээд УИХ-ын Тамгын газраас гаргасан дүрэм журам маш хатуу. Хэцүүхэн журам ч гэсэн дагахаас өөр аргагүй. Учир нь УИХ-ын гишүүдийн анхаарлыг өөртөө татах гэлээ гэж шүүмжлүүлдэг.

Тэгвэл саяхнаас “Хагас ханцуйн дүрэм” сурвалжлагч эрчүүдэд ч хамааралтай болж таарав. Учир нь УИХ-д 11 эмэгтэй гишүүн бий. Парламентийн эрэгтэй сувалжлагч нар богтно ханцуйтай срочкон цамц өмсч болохгүй бөгөөд өмсч гэмээнэ мөн л эмэгтэй гишүүдийн анхаарлыг өөртөө татахыг санаархсан оролдлого болох гэнэ. Мэдээж Төрийн ордноо хүндэтгэж хувцаслах нь хэн хүний ёс зүй ч гэсэн заавал ийм, тийм хувцас өмс гэж зааварлаж, гараа ил гаргахгүй, богино юбка өмсөхгүй гэж  журамлах хэрэг байна уу, УИХ-ын дарга аа. Эсвэл энэ парламентад суудаг гишүүд чинь өмнөө байгаа хуулиндаа анхаарлаа хандуулж чадахгүй, парламентийн сурвалжлагч нарын өмсгөл, зүүсгэлд сатаараад суудаг хэрэг үү.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж