Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал ноён Тим Дэ Мэйэр 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайл Л.Болдод итгэмжлэх захидлаа өргөн барив. Төрийн ордонд болсон ба ёслолын үеэр хоёр талын өнөөгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголд үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархалаа илэрхийлж, Монгол Улс НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг тэмдэглэв.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь 1946 онд байгууллагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд Монгол Улс 1967 онд Олон улсын хөдөлмөрийн чуулганд ажиглагчаар оролцож, 1968 оны чуулганаар тус байгууллагын гишүүнээр элссэн болно.

Өнөөдрийн байдлаар манай улс Олон улсын хөдөлмөрийн 17 конвенцийг соёрхон баталжээ.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж