Бяцхан хүүхэдтэй аав ээжүүд, нэн ялангуяа аавууд хүүхдээ хүзүүн дээрээ суулган явах дуртай байдаг. Энэ үед байнга хүүхдийнхээ хөлнөөс барих, аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй болдог билээ. Харин үүнийг шийдсэн тусгай загварын “эмээл” буюу суудал бүтээжээ. Үүнийг хүзүүндээ тохож, цээжээрээ бэхлэх ба хүүхдээ дээр нь суулган хөлийг нь тусгай бэхлэгчээр бэхлэх юм. Ингэснээр хүүхэд хүзүүний хатуу яс доороос нь нухахгүй тухтай байхын дээр, унах эрсдэлээс бүхэн хамгаалагдана. Харин аавын хувьд хүүхэддээ санаа зовохгүйгээр гараараа бусад зүйлсийг чөлөөтэй хийх боломжтой болох юм.
Энэхүү суудлыг 90 ам.долларын үнээр онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байна.
Т.БИЛГҮҮН