Хойд Солонгос байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Өмнөд Солонгост Америк-солонгосын армийн хамтарсан хээрийн сургууль эхэлж буйтай холбогдуулан Хойд Солонгосын арми байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдэгдлээр Өмнөд Солонгос болон АНУ-ын армийн хамтарсан хээрийн сургууль бүс нутагт хурцатмал байдал үүсгэлээ. Хэрэв БНАСАУ-ын нутаг дэвсгэрт өчүүхэн хэмжээгээр болов халдсан тохиолдолд “Түрэмгийлэгчдэд хайр найргүй цохилт өгнө” гэдгээ Пхенян сануулж байна гэжээ. Key Resolve/Foal Eagle нэртэй Америк-солонгосын армийн хамтарсан сургууль гуравдугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд 11 хоног үргэлжлэх юм. Уг арга хэмжээг зөвхөн хамгаалалтын зориулалттай гэдгийг Сөүл мэдэгдсэн байгаа. Хээрийн сургуульд Америкийн 18 мянга, Өмнөд Солонгосын 20 мянган цэрэг оролцож байна. Нийтдээ Өмнөд Солонгост 28,5 мянган америк цэрэг байрладаг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж