Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Махны үнэ энэ долоо хоногт бага зэрэг өссөн талаар Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тус газраас хийсэн ажиглалтаар өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад нэг кг үхрийн ястай махны үнэ 65 төгрөгөөр өсч, 7945 төгрөг, үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 8675 төгрөг байна. Томоохон худалдааны төв, хүнсний захуудаас “Меркури” захадүхрийн махны үнэ хамгийн өндөр буюу 10 мянган төгрөг, хамгийн хямд нь “Макс” захад 7600 төгрөгөөр худалдаж байна.

Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 80 төгрөг, цул махны үнэ 75 төгрөгөөр тус тус өсчээ.  Хонины махыг  “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, “Меркури” захад хамгийн үнэтэй буюу 9900 төгрөгөөр худалдаж байгаа ажээ.

 

Гурилын үнийн хувьд, энэ долоо хоногийн байдлаарнийслэлийнхүнснийтомоохонзах, дэлгүүрт “Алтантариа” савласаннэгкггурилынүнэдээдзэрэгнь 1050-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 780-1000 төгрөг, хоёрдугаарзэргийнх 550-800 төгрөгөөр худалдаж байна. Хүмүүсийн ихээр очдог “Хүчит шонхор”, “Таван-Эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100-1200 төгрөгийн үнэтэй байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж