Тавдугаар сарын амь тавьсан тарчлаан

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын амь тавьсан тарчлаан

-Гуравдугаар рейх хэрхэн мөхөв? Нацист эзэнт улсын түүх Германы хамгийн хойт хотод төгслөө-

Өдгөөгөөс 69 жилийн тэртээ Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, тухайн үеийн ЗХУ асар олон аавын хүү, ээжийн охины алтан амиар асар үнэтэй Ялалтыг байгуулж байсан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны талаар монголчууд хангалттай мэддэг боловч мэддэггүй, нууц далд мэдээллүүд байссаар байна. Энэ удаа ч бид тэрхүү олонд танил бус мэдээллээс уншигчдадаа хүргэе.

Карлсхорст дахь 5-р цохилтын армийн штабт Германы вермахтын үг дуугүй бууж өгөх баримтад генерал-фельдмаршалВильгельмКейтельгарын үсгээ зурж байгаа нь, Берлин. 1945 оны тавдугаар сарын 8. Фото: / Lt. Moore (US Army) / Commons.wikimedia.org


Хором зуурын Фюрер


Европ дахь дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд нацист Герман бууж өгснөөр төгсөв. Харин Гуравдугаар рейх албан бусаар дахин хоёр долоо хоног оршин тогтнож байсныг тэр болгон мэдэхгүй. Түүний төв нь Герман, Данийн хил дээрх жижигхэн Фленсбург  хот болсон байжээ.


Германы лидерийн тушаалд Гитлерийн залгамжлагчаар ГерманГеринг 1945 оныдөрөвдүгээр сарын 23 хүртэл албан ёсоор тооцогдож иржээ. Тэр өдөр залгамжлагч нь “эцгийнхээ” эсрэг яван Гитлерээс Засгийн газрын тэргүүний бүх эрх мэдлээ шилжүүлэхийг шаардав. Гитлерийг засгаас зайлуулах нь Барууны холбоотнуудтай хэлэлцээр хийн дайнд зайлшгүй ялагдсан ч Германы тэргүүнээр үлдэх боломжийг өөрт нь өгнө гэж Геринг тооцолсон байв.

Рейхстаг дээр ялалтын туг хатгаж байгаа нь


Гэвч Герингөөрийн боломжоо хэтрүүлэн үнэлсэн болж таарав. Гитлер галзуурах шахан урвагчийг баривчлан түүний бүх шагналыг хураан Национал социалист намаасаа хөөв. Ийм учраас, дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорлохоос нэг өдрийн өмнө Гитлер шинэ залгамжлагчаа зарлав.  Залгамжлагчаар Гуравдугаар рейхын Тэнгисийн цэргийн флотын командлагч гросс-адмирал Карл Дёниц тодорсон байв. Гитлерийн үхлийг зарлангуут л түүнийг улсын тэргүүнээр шууд зарлажээ.


Дёницнемцийн ард түмэнд хандан радиогоор үг хэлэхдээ фюрерийн нас барсныг мөн Германы шинэ Засгийн газрыг бүрдүүлж буйгаа  мэдэгдэв. Түүний өргөө нь тавдугаар сарын 2-ноос хойш Шлезвиг-Гольштейны хойд хэсгийн Фленсбург хот дахь Тэнгисийн цэргийн дунд сургуулийн байшин болжээ.


Хамгийн эхний мэдэгдэлдээ Дёниц“Давшин түрэмгийлж буй большевикуудын сүйрүүлэлтээс Германыг аврахын тулд дайныг үргэлжлүүлнэ” гэсэн байлаа.


Ярилцан тохиролцох уу?


Тэр үед Гуравдугаар рейхийн байдал найдлагагүй болсон байв. Немцийн “С”  армийн бүлэглэл Италийн хойд хэсэгт холбоотнуудад дөрөвдүгээр сарын 29-нд бууж өгөв. Тавдугаар сарын 2-нд Улаан армийн анги нэгтгэлд Берлиний гарнизон буулт хийлээ. Эсэргүүцэл үзүүлж буй немцийн цэргийнхэн хэд хэдэн бүлэгт тусгаарлагдан хуваагдсан байв. Тэднийг бут ниргэх нь хэдхэн хоногийн асуудал болсон юм.

Реймс хотод бууж өгөх баримтад хурандаа генералАльфредЙодльгарын үсгээ зурж байгаа нь. Фото: Commons.wikimedia.org


Фленсбургт 1945 оны тавдугаар сарын 2-нд ДёницЗасгийн газрын гишүүдтэйгээ хуралдан цаашдын ажиллагааныхаа чигийг тогтоох гэж үзсэн байдаг. Нацист сайд нар дайнд бүрэн ялагдсанаа хүлээн зөвшөөрч,  аль болох олон хүнийгУлаан армиас аврах ажилд гол анхаарлаа чиглүүлжээ. Тэд Баруун фронтод байлдааны ажиллагааг явуулахгүй байхаар шийдэв. Харин Англи-Америкийн цэргүүд немцийн цэргийнхнийг баруун тийш нэвтрүүлэхгүй саад тавибал эсэргүүцэл үзүүлэхээр болсон байна.


Шинэ Засгийн газар нь үг дуугүй бууж өгөхөөс  зайлахыг оролдлоо. Тэд зөвхөн барууны холбоотнуудад бууж өгөхийг хүсч байв. Дёницийн Засгийн газрын гишүүд урьд өмнөх холбоотнууд мөргөлдөөнд орно гэж найдан өөрсдийн хязгаарлагдмал ч гэсэн тусгаар тогтнолыг хадгалахыг хүсчээ.Тэд Их Британи, АНУ хоёр Зөвлөлтийн эсрэг ирээдүйн шинэ дайндаа  Германыг холбоотноо болгон ашиглана гэсэн тооцоотой  байжээ.


Немцийн армийн бүлэглэлүүд Баруунд хэсэгчлэн бууж өгсөөр байлаа. Тавдугаар сарын 4-нд Голланд, Дани, Шлезвиг-Гольштейн ба Баруун хойд Германд байгаа немцийн бүх цэргийн бууж өгөх  гэрээнд Германы Тэнгисийн цэргийн флотын командлагч, флотын адмирал Ганс-ГеоргФридебург гарын үсгээ зурав. Тавдугаар сарын 5-нд Бавари ба Баруун Австрид байсан “G” бүлгийн арми Америкийн цэрэгт буун өгөв.


Шийдэмгий Дуайт


Францын Реймс дэх холбоотны цэргийн Америкийн командлагч Дуайт Эйзенхауэрийн командын байранд тавдугаар сарын 5-ны орой адмирал Фридебург тэргүүтэй немцийн төлөөлөгчид хүрэлцэн очив. Дёницийн даалгавраар тэд Германыг Барууны холбоотнуудад буун өгөх нөхцлийг тохиролцохоор ирсэн байлаа.

Бууж өгөх баримтад гарын үсэг зурсны дараа. Нэгдүгээр эгнээнд: Суслопаров, Смит, Эйзенхауэр, Британийн Хаантны  Нисэх хүчний маршалАртурТеддер (Эйзенхауэрийн орлогч). 1945 оны тавдугаар сарын 7. Фото:Commons.wikimedia.org / Army Signal Corps Collection


Гэтэл Эйзенхауэрийн штабт немцүүдийг хүйтнээр хүлээн авав.Эйзенхауэрнемцүүдийг бууж өгөхийг  зөвшөөртөлФридебургтай уулзахгүй гэлээ. Америкийн командлагч германууд бууж өгөхдөө баруунд ч, зүүнд ч адилхан үг дуугүй, бүрэн хэмжээнд бууж өгөх ёстой гэж хатуу шаардсан байна.

Фридебург тэр нөхцлийн талаар Дёницид дамжуулав. Америкчуудтай тохиролцож чадна гэсэн найдлага нь тасраагүй Дёниц Реймс руу Вермахтын Оператив штабын дарга Альфред Йодлийг нэмэн илгээжээ.


Тавдугаар сарын 6-нд Реймст очсон Йодль Эйзенхуаэрийн төлөөлөгчдийг Зүүн фронтод Германчууд  бууж өгөх ёсгүй хэмээн ятгаж эхлэв. АНУ-ыг төлөөлсөн генерал Уолтер Смит, Карл Стронг нар немцүүд цаг хожиж, өөрсдийн цэргийг баруун тийш зутаалгах гэж байна хэмээн Эйзенхауэрт илтгэв. Догшин ширүүн Эйзенхауэр Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй,  эс тэгвээс баруун фронтыг хаана гэж мэдэгдсэн байна. Тэрхүү хатуу шаардлага үр дүн авчирч,  Дёниц бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах эрхийг  Йодльд өглөө.


Хоёр удаагийн үг дуугүй буулт


Дундад Европынцагаар 1945 онытавдугаарсарын 7-ны 02:41 цагт Реймс хотноо Герман бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурав. Эйзенхауэрийн штабын дэргэдэх Зөвлөлтийн төлөөлөгч генерал Иван Суслопаров баримтад нэмэлт заалтыг оруулан шинэ бүрэн хэмжээний бууж өгөх гэрээг үзэглэсэн юм.

Карлсхорстод буун өгөх баримтыг маршал Жуковуншиж байна. Жуковын дэргэд Артур Теддер  сууж байна.Фото: Commons.wikimedia.org / Irpen


Ер бусын хүнд ачаа үүрсэн Зөвлөлтийн генералбууж өгөх ажиллагаа Реймст  болж байгаа нь ЗХУ-ын сонирхлыг хөндсөн асуудал болно гэж айж байлаа.Генерал Суслопаровын болгоомжлол яг цагаа олжээ. Сталин Реймсийн буун өгсөн баримтыг огт зөвшөөрөхгүй гэсэн байв.


Немцүүд Барууны өмнө бууж өгсөнд хэрэг явдал байсангүй. Зөвлөлтийн лидер түрэмгийлэгчдийг өөрийн нутаг оронд нь буулгаж авах нь бэлгэдлийн хэрэг гэж үзжээ. Үүний зэрэгцээ Реймст  хийгдсэн арга хэмжээ нь яруу төгс ёслол биш байсан бөгөөд Йодлийн тушаал нь өөрийнхөөс нь доогуур байсан гээд Эйзенхауэр бууж өгөх арга хэмжээнд оролцоогүй юм.Харин Францууд төрийн далбаа нь байгаагүй гэж гомдоллосон байна.

Германы Зэвсэгт хүчний бууж өгөх тухай  гэрээ. 1945 оны тавдугаар сарын 8. Правда сонины тавдугаар сарын 9-ний дугаарын эхний нүүрэнд нийтлэгджээ. Фото: Commons.wikimedia.org / Soviet Government


Ингээд эцэст нь Германы үг дуугүй бууж өгөхөд гарын үсэг зурах ажиллагаа болж, төв европын цагаар  тавдугаар сарын 8-ний 22:43 цагт (Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00:43) Берлиний зах дахь Карлсхорстын хуучин Инженерийн цэргийн дунд сургууль байсан байрны хоолны газрын танхимд гарын үсэг зурав.


Энэ удаа Германы талыг Йодль биш вермахтын Дээд командлалын дарга генерал-фельдмаршал Вильгельм Кейтель төлөөлсөн байдаг юм. Зөвлөлтийн талыг маршал  Георгий Жуков, холбоотнуудыг холбоотны армийн ерөнхий командлагчийн орлогч маршал Артур Теддер төлөөлжээ. Эйзенхауэрдахиад л энэ арга хэмжээнд оролцсонгүй. Түүний татгалзсан шалтгаан нь Реймс ийн ёслолыг чухалчлах гэсэн улс төрийн зорилготой байжээ.
Дёницийн балмадуудыг шүүхэд тат!


Үг дуугүй буун өгөх  гэрээнд гарын үсэг зурсны дараа гросс-адмиралДёницийн Германы Засгийн газар өөрийн эрхийг хадгалан үлдсэн ба түүний мэдэлд Фленсбургхот байв. “Фленсбургийн засгийн газрын” Эдийн засаг ба цэргийн аж үйлдвэрийн сайд Альберт Шпеер буун өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа танхимаа өөрөө тарахыг санал болгосон ч  дэмжлэг авсангүй. Ялагдсан Германы Засгийн газрын тэргүүнээр барууны холбоотнууд үлдээнэ гэсэн Дёницийн найдлага тасраагүй байв. Тийм санаа Баруунд ч байсан гэдэг. Зөвлөлтийн Засгийн газар “Дёницийн балмад дээрэмчдийг”  хэзээ ч зөвшөөрөхгүй, түүний сайд нар нь шүүгдэх ёстой гэсэн  хатуу мэдэгдлийг  гаргаснаар германчуудын горьдлого тавдугаар сарын 20-нд төгсчээ.


1945 оны тавдугаар сарын 23-ндДёницийн штабын байранд британи офицер очиж,  “Фленсбургийн засгийн газрын” бүх гишүүдийг тэр цуглуулаад тэднийг баривчлах тухай Эйзенхауэрийн  тушаалыг уншин танилцуулжээ. Ингэж гуравдугаар рейхийн түүхэнд эцсийн цэг тавьсан юм.

“Фленсбургийн засгийн газрын”  гурван гишүүн: АльфредЙодль, АльбертШпеер,КарлДёниц нар холбоотнуудад баривчлагдав.Фото: Commons.wikimedia.org / Malindine E G (Capt), No 5 Army Film & Photographic Unit


“Фленсбургийн засгийн газрын” бүтэц:

  • Рейхс ерөнхийлөгч ба Цэргийн яамны сайд Карл Дёниц — Нюренбургийн шүүхээр 10 жил хоригдох ялаар шийтгэгдсэн;

 

  • Ерөнхий сайд, Гадаад хэрэг ба Сангийн сайдЛюдвигШверинфонКрозиг — 1949 онд “Яамдын хэрэг” гэх шүүх түүнд 10 жилийн хорих ял өгчээ;

 

  • Дотоод хэргийн сайд, Шинжлэх ухаан, сурган хүмүүжил ба ардын боловсролын сайд Вильгельм Штуккарт —1949  онд “Вильгельмштрассийн хэрэг” гэдгээр гурван жил 10 сар, 20 хоног шоронд хоригдох ялаар шийтгэгдэв;

 

  • Эдийн засаг ба цэргийн аж үйлдвэрийн сайдАльбертШпеер —Нюрнбергийн цэргийн шүүхээр 20 жил хоригдох ялаар шийтгэгджээ;

 

  • Хүнс, хөдөө аж ахуйн сайдГербертБакке — Нюренбергийн шоронд  шүүхийг хүлээж байхдаа 1947 ондамиа хорложээ;

 

  • Ардын гэгээрэл ба суртал ухуулгын сайдВернерНауман—Аргентинд зугтан гарсан байгаад Гермэанд буцан ирсэн. Түүнийг 1953 онд баривчлан шүүсэн ч Баруун  Германы шүүх бүх тулгасан ялыг нь зөвтгөн суллажээ;

 

  • Хууль зүйн сайд Отто Тирак— 1946 оны арваннэгдүгээр сард лагерьт  хоригдон шүүх хүлээж байхдаа амиа хорложээ;

 

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Франц Зельдте —шүүх хурлыг хүлээн Америкийн цэргийн эмнэлэгт хэвтэж байхдаа 1947 оны дөрөвдүгээр сарын 1-нд нас баржээ;

 

  • Зам тээвэр, шуудангийн сайд Юлиус Дорпмюллер — лагерьт хоригдон шүүх хүлээж байхдаа 1945 оны долдугаар сард нас баржээ;

 

  • Вермахтын Дээд командлалын дарга ба Хуурай замын цэргийн жанжин штабын дарга, портфельгүй сайд Альфред Йодль — Нюренбергийн шүүхээр шүүгдэн 1946 оны аравдугаар сарын 16-нд дүүжлэгдэн цаазлагдав;

 

  • Империйн статс-нарийн бичгийн даргын дэвтэй, Иргэний танхимын шеф ПаульВегенер — 1949 оны арваннэгдүгээр сард Английн цэргийн шүүхээр шүүгдэн 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн байв.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж