Москва хотноо Ялалтын парад тун удахгүй эхлэх гэж байна. Батлан хамгаалахын сайдыг том, дэгжин кабриолет дээр зогсч явааг үзнэ. Тэр машин нь ЗИЛ-41041 АМГ.
Зөвлөлтийн парадуудад автомобиль шууд л гарч ирээгүй. Олон жилийн дотор армийн командлагч нар морьтойгоор Улаан талбайд гарч ирж байлаа. Сталины нэрэмжит авто машины заводын (тэр үед "ЗИЛ» ингэж нэрлэгдэж байлаа) инженерүүд ЗИС-101 лимузины бааз дээр ЗИС-102 гэсэн задгай бүрээг бүхий фаэтон хэлбэрийн машиныг 1938 онд бүтээсэн байв. 1940 онд Москва-Минскийн авто замын 100 км-ийн хэсэгт 90-ээс 116 морины хүч бүхий сайжруулагдсан хөдөлгүүртэй тэр машин цагт 116,327 километрийн дундаж хурдыг үзүүлж, дээд амжилт тогтоожээ. Дараагийн жилд нь 1941 оны тавдугаар сарын 1-ний парад дээр ЗИС-102 фаэтон хуягт техникийн цувааг тэргүүлэн гарч ирэв.
ЗИС-102 нь үйлдвэрийн дамжлагын машин болоогүй ба парад командлагчдыг тэр машинаар явахыг Сталин өөрөө хоригложээ.
Ерөнхий командлагчийн автомобилиар кабриолет зөвхөн 1953 онд болсон байв. Октябрийн баярын парад дээр илүү орчин үеийн ЗИС-110 машины нээлттэй загвар байлаа. 1949-1954 онуудад зуун аравын бааз дээр фаэтон, 1955 оноос кабриолет гэсэн хоёр загварыг гаргаж байлаа.
Тэр цагаас цэргийн парадын кабриолет, фаэтон загварыг саарал өнгөөр будах уламжлал үүсчээ. Саарал машинууд Ялалтын парад дээр удаан байсан юм. Цэргийнхэн биш энгийн хүмүүс сайд болон хар костюмтайгаар парадыг хүлээн авах болсон 2010 оноос машинуудыг хараар будаж эхэлсэн байна. Харин өнгөрсөн жилийн парад дээр Сергей Шойгу дахиад л цэргийн дүрэмт хувцастайгаар парадыг хүлээн авсан юм. Гэсэн ч машиныг дахин будах төлөвлөгөө байхгүй.
ЗИС-110 машин стилиэрээ Packard Super Eight загвартай ихээхэн төстэй байсан ч техникийн хуулбарлалт байсангүй.
Хоёрзуун морины хүчтэй V8 хөдөлгүүртэй, гидромеханик хурдны хайрцагтай, шилийг нь автоматаар өргөх төхөөрөмжтэй ЗИЛ-111 машиныг 1958 оноос үйлдвэрлэж эхлэв. Түүний бааз дээр задгай машинуудыг бүтээсэн нь ЗИЛ-111В, ЗИЛ-111Д гэж нэрлэгдсэн байв. Дараа нь ЗИЛ-114, ЗИЛ-117 эцэст нь ЗИЛ-4104 машинуудыг бүтээсэн юм. Тэдний задгай загваруудыг ЗИЛ-115В, ЗИЛ-117В, ЗИЛ-41044 гэж индексжүүлсэн байлаа.
Хамгийн шинэ ЗИЛ-41041 АМГ загвар гарахаас өмнө 1981 оноос эхлэн ЗИЛ-41044 загварын гурван машиныг парадад ашиглаж эхэлжээ.
Задгай ЗИЛ-111 машиныг зөвхөн парадад ч биш Зөвлөлтийн өндөр зочдыг угтахад ашиглаж байлаа. Том баяруудад л ашиглагдаж иржээ.
Шинэ ЗИЛ-ийг GMC Sierra пикапын агрегатуудын үндсэн дээр бүтээж байсан нь одоо түүх. Заводын индекс нь ГАЗ СП-45.
Эдгээр машинуудыг Доод Новогородын ГАЗ –ын бүлэгт багтдаг Атлант-Дельта компани ("ЗИЛ» завод Батлан хамгаалах яамны уралдааны тендерт ялагджээ) угсарсан байна. Машины бүхээгт хуучин загварыг нь ашиглан эд ангийг гадаадаас авсан байна. Америкийн 304 морины хүчтэй, зургаан литрийн эзэлхүүнтэй V8 хөдөлгүүр, зургаан шатлал бүхий автомат Hydra-Matic хурдын хайрцагийг машинд ашиглав.
Машины салоны олон элементүүд нь америк загварыг санагдуулж байна. Оросын олон деталь ч байгаа гэнэ.
“Төрлийг” нь тогтооход бүхээгийг нь харахад хангалттай. Жолоо, гэрэл ба халаалтын систем нь “Жи-Эм” стилийнх. Үүнээс ичих зүйл байхгүй л дээ. Зөвлөлтийн парадын машинуудыг ихэнхдээ Америкийнхаас хуулбарлаж ирсэн юм. Сталины нэртэй байсан үйлдвэрийн тоног төхөөрөмж нь америкийнх байсан.
ЗИЛ-д хуучин гэх хаяг хадахын орон түүнийг сонгодог загвар гэвэл таарна. Ийм загвар ердөө гурван ширхэг бий. Гурав дахь нь Кремлийн Спасскийн хаалганы дэргэд жижүүрлэнэ. Эхний машинуудын нэг нь зогсвол тэр орлох ёстой.
Зорчигчийн урд суудал байхгүй. Түүний бууринд генерал зогсох ёстой. Хариуцлагатай үед унахгүйн тулд барьж явах хүрзний ишийг санагдуулахаар бариул дэргэд нь бий. Түүнээс зүүн гараар бариад баруун гараар ёсолж явна.
Арын рессорын төхөөрөмж нь маш тухлаг, зөөлөн. Тэр том дугуйнууд ба 3100 кг жинг зөөллөж буй түүнд гайхах хэрэггүй. Тусгай төхөөрөмжөөр бүхээгийн дээвэр нь эвхэгддэг. Машины урт нь 5,7 метр, өргөн нь хоёр метр, өндөр нь бүтэн хагас метр.
Ийм чухал арга хэмжээний жолооч нь зөөлөн хөдөлж эргэх нь гол үүрэг. Тэр хүн ахмадаас дээш хурандаа хүртэл цолтой байх ёстой. Америк “ЗИЛ"-ийн хувьд энэ жилийн парад сүүлчийнх байж магадгүй. “ЗИЛ” завод шинэ захиалга авсан гэх мэдээлэл байгаа юм. Гурван шинэ кабриолет ирэх оны эхээр бэлэн болох гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР