Хаврын адаг сар гарсан ч нийслэлчүүд нэвсийсэн цасанд дарагдаж хонолоо. Цонхоор гайхан ажина. Жиндүү хүйтэн мэт санагдавч орцноос гарч машины зүгтээ очиход өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрлөө. Жингийн цуваа мэт үргэлжлэх саадгүй зүйл үгүй бидэнд энэ өглөө хүртэл цэвэрлэгч эгчийн сэтгэл бас шингэжээ. Тэр бүгдээс эртлэн босдог шигээ машин хүрэх замыг цэвэрлэснийг харахад талархахгүй байхын аргагүй. Цэвэрлэгч эгчийн сайн үйл олон хүнд сайхан сэтгэгдэл үлдээв. Дөрвөн улирлын өнгө үзүүлэх хаврын тэнгэр хартай гэж. Ажлын зүг яарах бидэн нэг л гоёхон.
Энэ өдөр өөрийн эрхгүй санаанд орсон дуу бол "In Summer"("Frozen"). Та ч бас сонсоод үзээрэй.
Фотог: Zolbadral @zolbadral
Ч.БОЛОР