Завсарлага авсан талаар ташаа мэдээлэл түгээж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Завсарлага авсан талаар ташаа мэдээлэл түгээж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн ч чуулганы төгсгөлд МАН-ын бүлэг эл асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Олны анхаарлын төвд байсан асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан шалтгааныг зарим сайт, хэвлэлүүд “Хүчний зарим байгууллагын төлөөлөл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул…” гэхчлэн мэдээлжээ. Олон нийтийг төөрөгдүүлж буй энэ мэдээлэл нь ор үндэсгүй, худал мэдээлэл бөгөөд зарим гишүүд бодлоготойгоор хэвлэлүүдэд дээрх мэдээллийг тарааж эхэлжээ.

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар өнөөдрийн чуулганд оролцож, гишүүдэд мэдээлэл хийсэн бөгөөд үнэн хэрэгтээ МАН-ын бүлгийн зүгээс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор тодруулах зүйлс байна гэх шалтгаанаар завсарлага авсан учраа тайлбарласан юм. Тэгээд ч гишүүдийн ирц, саналын тоо гээд МАН-ынханд Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага авахад хүргэсэн бусад шалтаг ч байсан биз ээ.

Б.ЭНХ  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж