Монголын зохиолчдын эвлэлийн Төмөр зам дахь салбараас жил болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам энэ сарын 23-нд болох ажээ. Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн наадмыг Улаанбаатар төмөр замын захиргаа, Монголын зохиолчдын эвлэл хамтран нээлттэй хэлбэрээр зохион байгуулаар болжээ. Өөрөөр хэлбэл, шүлгэн хүлгээ уралдуулахыг хүссэн хэнд ч тус наадмын дэвжээ нээлттэй бөгөөд наадамд унших гурван шүлгийн нэг нь заавал төмөр замын сэдэвтэй байх юм байна. Наадмын тэргүүн байрыг нэг сая төгрөгөөр байлах аж.
Наадамд оролцох яруу найрагчид тавдугаар сарын 20-ны дотор “Ганзам” сонины редакцид гурван шүлгээ аваачиж өгөн бүртгүүлэх юм. Сонирхуулахад, энэ удаагийн “Ган үзэг” наадамд ирсэн бүтээлээр ном гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.БҮҮВЭЙ