УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билэгт нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн байна. Асуулт хариулт дууссан тул тэд чуулганы танхимаас гарч хуралдааныг орхилоо.
Гэхдээ хуралдаан дуусах болоогүй, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж 40 гаруй гишүүн саналаа хэлж үүний дараа санал хураалт явуулж асуудлыг эцэслэх юм.
Г.ДАРЬ