Тариаланчдад 17-18 тэрбум төгрөгийн зээл туслалцаа үзүүлэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас төлөвлөөд байна. Монгол Улсын хэмжээнд 1180 аж ахуйн нэгж иргэн энэ жил тариалалт эрхлэх тооцоо байгаа бөгөөд мянга гаруй нь улаанбуудай тариалах гэнэ. Тиймээс тус сангаас 20 хувийн урьдчилгаатайгаар, үлдэгдлийг нь ургацаас нь тооцон төлүүлэх гэрээгээр үр олгож байгаа аж. Нийтдээ гурван үр тариаланчдад зарж байгаагаас хоёр нь импортын сайн чанарых гэнэ. Импортын элит ангиллын үр тонн 880 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол импортын нэгдүгээр зэргийн үр тонн нь 830 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн тариаланчид гурилын үйлдвэр болон "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д гурил үйлдвэрлэх зориулалттай улаанбуудайн тонн тутмын доод үнийг 460 мянган төгрөг байхаар тогтжээ.
О.САР