Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 57 болов

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн тоо 57 болов

Туркийн зүүн хэсгийн Элязыг мужид гуравдугаар сарын 8-ны үүрээр Рихтерийн шаталбараар 6 баллын хүчтэй газар хөдлөлт болох үед 57 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтэл гэртэл авсан тухай гэж Associated Press мэдээлсэн байна. Хамгийн хүчтэй гэхээр газрын чичирхийлэл зургаан тосгонд мэдрэгдсэн ба цаг эрт байсан учир хүмүүс ихэвчлэн унтаж байжээ. Эхний газар хөдлөлтийг дагалдан гуч орчим чичирхийлэл болсны хамгийн хүчтэй нь 5,5 балл байсан аж. Хөрш мужуудын зарим тосгоны  хүмүүс шөнийг гудамжинд өнгөрөөсөн байна. Гол цохилт ирсэн тосгонуудад олон байшин сүм нурж гэмтжээ. Нутгийн эрх баригчид гэмтэлтэй байшингууд нурах магадлал өндөр болсон учир хүмүүсийг тийшээ орохгүй байхыг  зөвлөжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж